Зөвлөгөө

Мэргэжилтнүүд Танд амьдралын янз бүрийн нөхцөл байдалт мэдэхгүй байгаа тохиолдолт шийдвэрлэхэд туслах, эсвэл таныг сайн хийж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй тохиолдолт (жишээнүүд доорх) зөвлөгөө өгдөг. Манай чанарын зөвлөгөө нь олон жилийн туршлага дээр тулгуурладаг. Бид үйлчилгээгээ тохируулахын тулд чадах бүхнээ хийхийг хичээдэг. Бүх үйлчилгээ үнэ төлбөргүй байна! Бидэнтэй холбоо бариарай!

Энэ хэрхэн ажилдаг вэ?

Цаг авах хамгийн сайн зам нь утсаар. Манай байгууллагийн салбараас эсвэл (чехээр ч англиар ч ярихгүй бол) соёл хоорондын ажилтанд залгана уу.

  • Таны нөхцөл байдлын талаар товчхон ярилцъя. Тэгээд шүүд зохих мэргэжилтэнтэй – хуульч буюу нийгмийн ажилтантай – уулзах цаг авъя.
  • Зөвлөгөөн ойролцоогоор нэг цаг үргэлжилнэ. Шаардлагатай тохиолдолд цаашдын зөвлөлдөөн цаг авч болно.
  • Зөвлөгөөн зөвхөн биечлэн уулзаад өгдөг.
  • Зөвлөгөөн авахад заавал иргэний үнэмлэхээ (гадаад пас, оршин суух үнэмлэх) авчирна уу.
  • Чехээр сайн ярихгүй бол, бид баясгалантайгаар үнэ төлбөргүй орчуулга хандана.

Хуулийн зөвлөгөө ямар тохиолдолт өгдөг вэ?

  • оршин суух сунгах, оршин суухийн зорилгоо солих, оршин суух авах хүсэлт буюу давх заалдах гомдол гаргах
  • гэр бүлийн виз хүсэх
  • улсын иргэншил авах хүсэлт гаргах
  • материалыг шалгах, албан ёсны баримт бичгийг юуны өмнө БНЧУ-н Дотоод хэргийн яамнаас ирсэн захиаг ойлгоход туслах
  • байрны, ажлын гэрээний талаар үндсэн зөвлөгөө, мөн гэрлэлт, салалт, ялгаварлан гадуурхалтад туслалт, баримт бичгийг баталгаажуулах гэх мэт тохиолдолт үндсэн зөвлөгөө өгнө.

Нийгмийн зөвлөгөө ямар тохиолдолт өгдөг вэ?

  • цэцэрлэг, бага, дунд сургууль олох, ярилцах
  • гадаадын боловсролыг хүлээн зөвшөөрөх (нострификаци)
  • эмч олох, эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл авах
  • гэрлэлт, төрөлт, нас барахын талаар зөвлөгөө авах
  • байр олоход туслах
  • ажил олоход туслах, өргөдөл, намтар бөглөх
  • албан байгууллагатай харилцахад цуг явах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх боломж
  • тэтгэвэр, нийгмийн тэтгэмжийн талаарх үндсэн зөвлөгөө

Юу хийхгүй вэ?

  • э-мэйлээр ч утсаар ч зөвлөгөө өгөхгүй
  • шүүхийн ажиллагаанд төлөөлөхгүй
  • Арилжааны асуудлаар зөвлөгөө өгөхгүй (үл хөдлөх хөрөнгө, автомашин худалдаан авах, хязгаарлагдмал хариуцлагатай компани зохион байгуулах , г.м.)