Бид хэн бэ?

Бид Прага хотыг гэр орноосоо үл хамааран энд амьдрахаар шийдсэн бүх хүмүүст гэр, хувь хүн бүр хүндэтгэж, дэмжиж, хамтран ажилладаг газар, бүгдийн нийслэл хот болгохыг эрмэлздэг ашгийн бус байгууллага байна.

Манай үйлчлүүлэгчид хэн бэ?

Манай үйлчлүүлэгчид нь БНЧУ-д хууль ёсоор 90 хоногоос дээш хугацааны оршин суухтай Европын Холбооны бус орнуудын иргэд юм. Хэрэв та өөр төрлийн оршин суухтай эсвэл Та үйлчилгээг ашиглах боломжтой эсэх нь мэдэхгүй бол бидэнтэй холбоо барина уу. Бид Танд зөвлөгөө өгнө.

Бид интеграцчилалыг хоёр талын үйл явц гэж үздэг учраас зарим үйл ажиллагаанууд нь чехийн олон нийтэд чиглэсэн.

Биднийг хаанаас олох вэ?

Бид Прага хотод нийтээр 6 салбарт ажилладаг. Манай төв байр Прага 1 Žitná 51 хаягаар байна. Мөн Pankrác, Modřanу, Lužinу, Rajská zahrada болон Sapa вьетнам захийн салбар дээр үйлчлүүлэгчиддээ зөвлөгөө өгдөг.

1

Informační centrum ICP

Žitná 1574/51, 110 00 Praha 1

2

ICP Praha 4 – Pankrác

Hvězdova 1594/19, 140 00  Praha 4

3

ICP Praha 12 – Modřany

Sofijské náměstí 3400, 143 00 Praha 12

4

Kancelář ICP v SAPě

Libušská 319/126, 142 00 Praha 4

5

ICP Praha 13 – Lužiny

Zázvorkova 2007/6, 155 00  Praha 13

6

ICP Praha 14 – Černý Most

Bratří Venclíků 1072/6, 198 00 Praha 14

Бид хэрхэн ажилладаг вэ?

Интеграцчилалын төв Прага (ИТП) гэж 14. 3. 2012 онд Прага нийслэл хотоор интеграцчилалын үйл ажиллагааг үр дүнтэй зохицуулах, ашгийн бус салбар, орон нутгийн засаг захиргаа болон Прага хотын захиргаа хоорондын хамтын ажиллагааг бий болгох зорилгойо байгуулагдсан олон нийтийн эрх ашигт үйлчлэх байгууллага байна.

Манай үйл ажиллагаа нь ЕХ-ны орогнол, шилжин суурьшилт, интеграцчилалын сан, Чех улсын Дотоод хэргийн яам, Прага хотын захиргаанаас санхүүжилдаг. Тиймээс бид бүх үйлчилгээг хэрэгцээтэй бүх хүмүүст үнэ төлбөргүйгээр хангах боломжтой юм.